10K
- Зай12.99 KM
- Өндөр+457 M / -439 M
- Таслах цаг3 цаг
KHADAT TRAIL 50K
6 дахь удаагийн уралдаан · Хадат уул · Монгол
Нарсан ой, Огцом өгсүүр, Гүехэн голын дундуур
50K · 25K · 10K зам туулах жинхэнэ Монгол Трэйл.
Khadat Trail 50K бол Монголын трейл гүйлтийн өнгийг тодорхойлж буй хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм. Энэ жил тус тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдаж, Монголын төдийгүй гадаадын трейл гүйгчдийг Хадатын уулсад дахин нэгтгэх гэж байна. Улаанбаатар хотоос ердөө 18 км-ийн зайд орших Хадатын уулсын байгалийн өвөрмөц тогтоц нь энэхүү тэмцээний хамгийн том онцлог. Тамирчид өтгөн нарсан ой, эгц өгсүүр, чулуурхаг нуруу, өргөн ногоон хөндий, онгон байгаль, зэрлэг ан амьтан бүхий бүсийг туулж, уулын сэрүүн тунгалаг голыг гатлан жинхэнэ трейл гүйлтийн мэдрэмжийг бүрэн мэдрэх болно. Khadat Trail 50K бол зөвхөн барианд орох тэмцээн биш. Энэ бол өөрийн тэсвэр хатуужил, хүсэл зоригийг сорьж, Монголын байгалийн сүр хүчийг алхам тутамдаа мэдрэх аялал юм. Хувийн дээд амжилтаа шинэчлэхийг зорьсон тамирчин ч бай, трейл гүйлтийн гайхамшгийг анх удаа мэдрэхийг хүссэн адал явдал эрэлхийлэгч ч бай, Khadat Trail 50K таныг өөрийгөө сорьж, Монголын байгалийн сүр хүчийг алхам бүрээр мэдрэх онцгой аялалд урьж байна.
Аюулгүй байдлын үүднээс гараа болон хяналтын цэг дээр доорх хэрэгслүүдийг түүврийн байдлаар шалгана. Хэрэгсэл дутуу бол үргэлжлүүлэхгүй.
Ослын нөмрөгийг энгэрийн дугаарын хамт тэмцээнээс өгнө.
18 нас хүрсэн байх.
Энгэрийн дугаарыг урд талдаа ил зүүх. Хяналтын цэг бүрт бүртгүүлэх.
Зөвхөн оранж тэмдэглэгээний дагуу гүйнэ. Зам товчилбол хасна.
Заавал байх хэрэгслийн шалгалт түүврээр хийгдэнэ.
Эхний 5 байрыг бариа дээр дахин шалгана. Дутуу бол шагнал шилжинэ.
Зүүн талаар гүйцэж түрүүлнэ. Нарийн жим дээр түлхэж болохгүй.
Эко уралдаан. Хог хаяхгүй. Өөрийн аягаа авч ирнэ.
Cut-off цаг хатуу. Амжаагүй бол дууссанд тооцохгүй.
Гүйгчид, сайн дурын ажилтнууд, шүүгчдийг хүндлэх.
Оролцогч өөрийн аюулгүй байдлыг хариуцна.
Зүүн дээд буланд байрлах ангиллыг сонгож трэйл бүрийн зураглалыг харах боломжтой. Маркер эхлэл-төгсгөлийн цэгийг заана.